ОРХОН: Ахмад багш нар “Би монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-01 12:11:39
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллах үеэрээ ахмад багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

 

Уулзалтаар, боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогыг танилцуулж ахмад багш нарын санал, сэтгэгдлийг сонссон юм. Орхон аймаг 750 гаруй ахмад багштай. Үүнээс 16 нь Монгол Улсын гавьяат багш цолтой юм.

 

Уулзалтын үеэр ахмад багш нар  монгол хэл, бичгийн хичээлийн агуулгын чанарт анхаарах, эх хэлээрээ зөв бичиж, ярьж сурахад боловсролын яамнаас онцгой анхаарах хэрэгтэй гэлээ.

 

Мөн монгол хэлний хичээлийн агуулгыг бататгасан “Би монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргалаа. Түүнчлэн нэгдүгээр ангид элсэн сурч буй сурагчдыг сургуулийн орчинд нь дасах бэлтгэлтийг хангах хэрэгтэй гэсэн юм.

 

Орхон аймагт залуу багш нарын ажлын байрны шилжилт хөдөлгөөн их байгааг Боловсрол, шинжлэх ухааны яам онцгой анхаарч, сургуулийн удирдлагууд ч хүний нөөцийн болон удирдлагын зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж ахмад багш нар хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ