БНАСАУ цэргийн нисэх онгоцоор нислэгийн бэлтгэл хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-24 13:58:26

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын “Вонсан-Калма” нислэгийн талбайд цэргийн нисэх онгоцоор нислэгийн бэлтгэл хийснийг хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас ажиглалаа гэж АНУ-ын “38 North” ажиглалтын байгууллага мэдээлжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн оны 11 дүгээр сард байлдааны нислэгийн тэмцээн үзэж сонирхсоноос хойш “Вонсан-Калма” талбайд нислэгийн ажиллагаа анх удаа ажиглагдсан нь энэ юм. 


38 North” байгууллагын цахим хуудсанд мэдээлснээр, уг бэлтгэлийн зорилго тодорхойгүй байгаа хэдий ч ойрын хугацаанд дахин нислэгийн сургууль хийж магадгүй аж.


Энэ сарын 17-21-нд хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас үзэхэд нислэгийн талбайн хойд хэсэгт 5 “MiG-21”, өмнөд хэсэгт 8 “MiG-21”, 3 “MiG-17” нисэх онгоц ажиглагдсан байна. 

Холбоотой мэдээ