“Эрдэнэт ШУТП” гагнуурын электрод үйлдвэрлэж 140 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-19 11:35:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар 2017 онд байгуулагдсан “Эрдэнэт ШУТП” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ энэ онд 50 орчим тонн гагнуурын электрод үйлдвэрлэж 140 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 

Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж инновацийг нэвтрүүлэх зорилготой тус парк өнгөрсөн оны 10 дугаар сард Гагнуурын электродын үйлдвэр болон хүний биеэн дэх химийн элементийг тодорхойлох “Хүний экологийн төв”, энэ оны дөрөвдүгээр сард “Стартап центр”, “Бизнес инкубатор” төв байгуулсан. Мөн өнгөрсөн есдүгээр сараас дөрвөн улирлын хүлэмжээ туршиж эхэлжээ.

“Хүний экологийн төв” нь өнгөрсөн зун түүврийн аргаар Орхон аймгийн 180 орчим иргэдийн үсэнд, Говил багийн усан хүнд элемент тодорхойлох шинжилгээ хийжээ. Шинжилгээний дүн нь хараахан гараагүй байна" гэж "Эрдэнэт  ШУТП"–ийн захирал Г.Энхбаяр хэллээ.


Холбоотой мэдээ