Нисэх буудал дээр террорист халдлага үйлдсэн этгээдүүдэд ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-17 11:26:26

ИСТАНБУЛ. /Xinhua/. 2016 онд Туркийн нийслэл Истанбул хот дахь олон улсын “Ататурк” нисэх буудал дээр үйлдсэн террорист халдлагад оролцсон зургаан хүнд бүх насаар нь шоронд хорих ялыг тус улсын шүүхээс баасан гарагт ногдуулсан байна.


Туркийн “Анадолу” агентлагийн мэдээнд тэмдэглэснээр, гэмт этгээдүүдийг үндсэн хуулийг зөрчсөн хийгээд 45 хүний аминд хүрсэн хэрэгт буруутгасан бөгөөд тэдэнд бүх насаар нь хорих ялыг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 2604 жил шоронд хорих ял оноожээ.


2016 оны зургадугаар сарын 28-нд олон улсын “Ататурк” нисэх буудал дээр амиа золиослогч гурван этгээд автомат буугаар гал нээж, 45 хүнийг хөнөөж, 163 хүнийг шархадуулсны дараа амиа егүүтгэсэн аймшигт хэрэг гарсан билээ. Туркийн тал уг террорист халдлагад “Лалын улс” бүлгийг буруутгадаг юм. 

Холбоотой мэдээ