Тусгай зөвшөөрлийн дагуу 18 ан амьтныг агнажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-11-04 15:09:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил БОАЖЯ-аас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 18 ан амьтныг Өвөрхангай аймгийн зургаан сумын нутгаас агнажээ.

Тодруулбал, Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдаас долоон угалз, Богд, Нарийнтээл сумаас есөн тэх, Бүрд сумаас хоёр халиу бугыг хууль тогтоомжийн дагуу агнаж, төлбөр хураамж нь сумын төсөвт орсон байна. Мөн Бүрд сумын нутагт Арабын нэгдсэн улсын отог байрлаж, долоон шонхорыг барьсан бөгөөд 50 гаруй сая төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлсэн байна.

“Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээ”-ээр нэг угалзыг 35 сая төгрөг, нэг шонхор шувууг 6.4 сая төгрөгөөр үнэлдэг аж. Харин тусгай зөвшөөрөлгүйгээр ан агнасан тохиолдолд “Амьтны тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцно.

Холбоотой мэдээ