Гэмт хэргийн тоо өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-19 14:37:57

Дундговь/МОНЦАМЭ/. Цагдаагийн газрын мэдээгээр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт оны эхний найман сарын байдлаар 196 гэмт хэрэг бүртгэгджээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт аж. Санаатайгаар хүний амь хохироох, хүчингийн, залилангийн, амиа хорлох гэмт хэргүүд бүртгэгдсэн бол, танхайрах булаах, дээрэм, албан тушаалын хэрэг гараагүй аж.

Нийт гэмт хэргийн 11,7 хувийг согтуугаар үйлдсэний 5,1 хувьд нь эмэгтэй хүн оролцсон, 6,6 хувийг бүлэглэж, 2,5 хувьд хүүхэд оролцсон хэмээн албаны хүн онцлов.

Гэмт хэргийн улмаас 604,9 сая төгрөгийн хохирол учирсны 34,2 хувийг нөхөн төлүүлжээ. Аймгийн хэмжээнд 18 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэрэг найм гэж тооцдог бөгөөд гэмт хэргийн гаралтын тоогоор Сайнцагаан, Өндөршил, Дэлгэрцогт сум илүү байна.

Д.Алтантогос   


Холбоотой мэдээ