Ахмад хилчид төрөлх ангидаа саатан дурсамжаа хөглөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-19 16:40:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахмадууд тэр тусмаа Алтанбулаг дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж байсан хилчин ахмадууд Хилийн цэргийн 85 жилийн ойн баяраа  тэмдэглэлээ.

Ахмад хилчид жил бүрийн есдүгээр сарын 17-нд тохиодог хилийн цэргийн баярын өдөр залуу халуун насаа эргэн санаж, дурсамжаа хөглөж, Хилийн цэргийн  0101 дүгээр ангид БНМАУ-ын баатар Ж.Нэхийтийн хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Мөн Сүхбаатар суманд байрлах Гэрэлт цогцолбор, Алтанбулаг сумын ахмадын хороогоор зочилж, Алтанбулаг боомт, хилийн заставаар орж туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн санаж, одоогийн хилийн албаны ажил  амьдралыг сонирхов

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ