Эмнэлгийн зориулалтын ор бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-19 14:31:11
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт бодлого, судалгааны хүрээлэн” ТББ Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Эрүүл мэндийн газарт эмнэлгийн дөрвөн ор бэлэглэлээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн иргэдэд үйлчилдэг тул орны хүрэлцээ муу байдаг аж.

Тус төрийн бус байгууллага ирэх сард ахмадуудад үнэ төлбөргүй үйлчлэх фитнесс төвийг Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран нээхээр болжээ. Мөн бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарч найман багт шүдний иж бүрэн тоног, төхөөрөмж олгох  бөгөөд үүнийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа аж.

Одоогоор гурван багийн тоног төхөөрөмж ирсэн бөгөөд төхөөрөмжүүдийг алслагдсан багийн Өрхийн эрүүл мэндийн төвд  олгоно.

Б.Оюун-Эрдэнэ

 

    

Холбоотой мэдээ