Орос архи, виски, виноноос сэрэмжлээрэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-09 16:52:37

Монгол Улстай  хил залгаа орших ОХУ-ын  Улаан-Үүд, Эрхүү хотоор хуурамч архи тархсан тул хил залгаа улсын иргэдийг сэрэмжтэй байх мэдээллийг ОХУ-ын хууль, хяналтын байгууллагуудаас өгсөн байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсноор Монгол, Орос  хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал эрс нэмэгдсэн юм.  ОХУ руу ажил, аялал жуулчлалаар гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ хуурамч архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэнийг ч хил, гааль, мэргэжлийн хяналтынхан  мэдээлж байсан. ОХУ-д  тараад байгаа хуурамч архинд долоон иргэн хордож нас барж, 35 хүн хордлогод орсон  мэдээ ч байна. Тиймээс хуурамч архи хил залгаа Улаан-Үүд, Эрхүү хотоос орж ирж болзошгүй байна. Ялангуяа шинэ жилийн баяр ойртож буйтай холбоотойгоор гар дээрээс болон дэлгүүр, сүпермаркетуудаас орос архи, виски, коньяк авахдаа баталгаа эсэхийг сайтар шалгаж, баталгаагүй бол татгалзахыг албаны хүмүүс анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ