Хурдан азарганы түрүүг Дорнодчууд хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-28 19:06:10
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилгын 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 наадмын монгол моридын уралдаан өнөөдөр эхэллээ. Хурдан азарганы уралдаанд 233 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Булган сумын уяач Э.Бат-Эрдэнийн хүрэн азарга түрүүлжээ. Түрүү азаргыг таван сая төгрөгөөр байлжээ.

Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уяач Э.Отгонбаатарын хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын уяач Д.Лхамсүрэнгийн шарга, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Д.Жаргалсайханы буурал, айргийн тавд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уяач Г.Мөнхбаатарын хээр азарга тус тус хурдлан ирж наадамчин олныг баясгалаа.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ