Аймгийн Засаг дарга “Хүний эрхийн комисс”-той хамтарч ажиллана

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:34:54

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн Ц.Долгорсүрэн аймгийн Засаг дарга А.Энхболдтой уулзалт хийж хамтран ажиллах хүсэлт тавив.

1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Олон улсын баримт бичиг батлагдсан. НҮБ-аас “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг “Бидний эрх, Бидний эрх чөлөө, Цаг ямагт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Уг өдрийг угтаж аймгийн хэмжээнд “Бидний эрх чөлөө” сэдэвт илтгэлийн уралдаан, “Өглөөний уулзалт” хийж хэлэлцүүлэг, “Бидний эрх чөлөө” сэдэвт сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Тэрбээр “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг угтаж тус аймагт олон ажил зохион байгуулахаар болсныг нь аймгийн Засаг дарга дэмжиж ажиллана гэв.

                                                                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ