“Эх дэлхийн мисс” тэмцээнд Монголын мисс хоёрдугаарт бичигдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-12-03 13:09:30

Австрийн Вена хотноо болж буй "Эх дэлхийн мисс" тэмцээнд Монгол Улс медалийн чансаагаар 2 дугаарт бичигдэж байна.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэг 4 дэх медалиа хүртлээ.

Өмнө нь тэрбээр Гоёлын даашинзын төрөлд алт, Бүтээлч сэтгэлгээний төрөлд алт, Фото төрөлд алт, богино даашинзын төрөлд хүрэл, авьяасын төрөлд шилдэг 12-т багтаж одоогийн байдлаар медалийн чансаагаараа 95 орноос 2 дугаарт бичигдэж байна. Шилдэг эко видео шагналыг төгсгөлийн өдөр гардуулах бөгөөд саналаа шэйр хийж өгөх боломжтой юм.

Урьдчилсан шалгаруулалтууд нь шилдэг 16-д үлдэхэд 20 хувь, нүүр тулсан ярилцлага 80 гаруй хувь нөлөөлдөг байна.

Тус тэмцээн нь эх дэлхийгээ хайрлан хамгалаах, хүүхэд залуучуудад экологийн мэдлэг боловсрол олгох, улс орноо дэлхийд сурталчлан таниулах зорилготой. Түрүүлсэн улсын мисс тухайн жилийн хугацаанд байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ