Эмэгтэй эрдэмтдийн оюуны бүтээлийг сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 16:09:55

“Монголын эмэгтэй эрдэмтэн, инженер, технологич, математикчдын нэгдсэн холбоо” жилийн ажлаа тайлагналаа.

Тус холбоо 2014 онд Орхон аймагт байгуулагдсан бөгөөд 100 гаруй гишүүнтэй. Нийт гишүүний 23 хувь нь их, дээд сургуулийн багш, 22 эрдэмтэн,  үлдсэн нь технологичид юм. Уг холбоо өнгөрсөн онд эрдэм шинжилгээний бага хурал, математикийн багш нарын нэрэмжит олимпиад зохион байгуулжээ. Харин ирэх жил оюуны хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийг нэгтгэх, эрдэм шинжилгээний ажилд туршлага солилцох, бүтээлийг нь сурталчлах, гишүүдийнхээ санал, санаачилгыг дэмжин ажиллах гэнэ. Ингэснээр нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурийг улам бататгах, тэдний оюуны бүтээлийг үнэлэх, үнэ цэнэтэй болгоход чиглэж байгаа гэж холбооны захирал Б.Энхцэцэг хэллээ. 

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ