Канадад автомашинаар явган зорчигчдыг дайрч хөнөөсөн хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-24 06:31:45
ОТТАВА. /Си-Эн-Эн/. Канадын Торонто хотод нэгэн бага оврын ачааны автомашинтай этгээд явган хүний зам руу дайран орж есөн хүнийг мөргөн хөнөөж, 16 хүнийг бэртээж гэмтээсэн хэрэг гарсан тухай “Си-Эн-Эн” телевиз мэдээллээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар даваа гарагийн 13:00 цагийн үед гарсан байна. Сэжигтэн хэргийн газраас зугтсан боловч цагдаа нар түүнийг удалгүй баривчилж чаджээ.

Канадын Олон нийтийг аюулаас хамгаалахын сайд мэдэгдэхдээ “Энэ хэргийг террорист халдлага гэж үзэхэд хэтэрхий эрт байна. Холбогдох албаны хүмүүс энэ хэргийг шалгаж байна” гэжээ.
 
Сүүлийн жилүүдэд АНУ болон Европын улсуудад тээврийн хэрэгслээр явган зорчигчдыг олноор нь дайрч хөнөөсөн хэрэг нэг бус удаа гарсан юм. Тухайлбал, 2017 оны 10 дугаар сард Нью-Йоркт мөн бага оврын ачааны автомашинтай этгээд унадаг дугуйн зам руу дайран орж найман хүний аминд хүрч байв. 

Г.Доржханд

Холбоотой мэдээ