Оросын Ми-8 нисдэг тэрэг осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-11 11:53:30
МОСКВА, 11 апр — РИА Новости. ОХУ-ын Хабаровск хотод тус улсын “Восток” агаарын тээврийн компанийн Ми-8 нисдэг тэрэг унаж осолдсон тухай Оросын Онцгой байдлын яамны бүс нутгийн ерөнхий газрын цахим хуудаст мэдээлжээ. 
 
Энэ осол өнөөдөр орон нутгийн цагаар 11:30 цагийн үед Хабаровск хотын Антенная болон Хирургическая гудамжуудын уулзвараас холгүй болжээ. Урьдчилсан мэдээллээр, онгоцонд сууж явсан 6 хүн амь үрэгдсэн байна. Ослын газар гал гарсан бөгөөд одоогоор галыг унтраах ажиллагаа явуулж байгаа аж.
 
ОХУ-ын Мөрдөх байцаах газрын мэдээлснээр, тус онгоц нь сургуулилтын нислэг үйлдэж байжээ.
 Э.Аянзаяа 




Холбоотой мэдээ