Дүүргүүдийн Газрын алба бямба гарагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-06 13:53:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүргийн Газрын алба энэ сарыг дуустал бямба гараг бүрийн 09.30-16.30 цагт ажиллах болжээ.

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-нд дуусч байгаатай холбоотойгоор дүүргүүдийн Газрын албаны ачаалал эрс нэмэгдсэн байна. Мөн урин дулаан цаг болж иргэдийн газар худалдан авах, өмчлөх болон бүтээн байгуулалт хийхтэй холбоотой хүсэлт нэмэгддэг аж. Тиймээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор дүүргүүдийн газрын алба бямба гарат ажиллах болжээ.
Ч.Ариунболд

Холбоотой мэдээ