АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Рэндал Шрайвер Монгол Улсад айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рэндал Шрайвер Монгол Улсад энэ оны сарын 28-наас ирэх сарын 02-нд албан ёсны айлчлал хийнэ.
Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой албан ёсны уулзалт хийнэ. Энэ үеэр хоёр орны цэргийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай Монгол Улсын БХЯ, АНУ-ын БХЯ хоорондын хэлэлцээрийг танилцуулах юм. Мөн ирэх сарын 01-нд хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.

Ч.Ариунболд