Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 32.8 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-02-15 09:09:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн онд 12.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 их наяд төгрөгөөр буюу 30.3 хувиар өслөө хэмээн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ.

Тодруулбал уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 9.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр буюу 32.8 хувиар, үүнээс нүүрс олборлолт 1.1 их наяд төгрөгөөр буюу 78.7 хувиар, металлын хүдэр олборлолт 1.0 тэрбум төгрөгөөр буюу 20.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.6 хувийг эзэлж байна.
 
 Б.Заяа
Холбоотой мэдээ