УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-08 08:43:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан өнөөдөр 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 01 дүгээр дүгнэлт, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Баяжуулсан хүнсний тухай, Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Б.Туул
 

 

Холбоотой мэдээ