Онцгой үед шуурхай ажилласан алба хаагчдыг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-08 00:32:16

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд цасан нуранги үүсэж, сураггүй болсон иргэдийг эрэн хайх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, манлайлан ажилласан Завханы хүчний байгууллагуудын алба хаагчдыг шагналаа.
Тодруулбал энэ үеэр идэвхи зүтгэл гаргаж шуурхай ажилласан Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн алба хаагчдыг Монгол Улсын зарлигаар төрийн одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа нар гардууллаа. Ийнхүү Монгол Улсын зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор Цагдаагийн газрын мөрдөн байцаах газрын дарга, дэд хурандаа Д.Хүдэрмөнх, ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Амарсанаа,  Цэргийн хүндэт медалиар Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, хошууч Д.Батхишиг, Цагдаагийн газрын хэв журам хамгаалах тасгийн дарга, хошууч Э.Золбаяр, Шүүхийн шинжилгээний ахлах шинжээч, ахмад Ж.Даваадорж, Онцгой байдлын газрын аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч С.Зоригоо, Онцгой байдлын газрын гал унтраах авто машины жолооч, ахлах ахлагч Д.Пүрэвжав нар тус тус шагнууллаа.
Харин "Шударга журам" медалиар Шүүхийн шинжилгээний албаны туслах ажилтан, ахлах ахлагч Т.Цогтбаатар, Онцгой байдлын газрын химичин-аврагч, ахлагч  Г.Маналжав нарын төрийн байгууллагын таван алба хаагч,  ажилчин шагнууллаа.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ