Мьянмарт эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг гал нээсний улмаас 7 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-17 14:56:04
МОСКВА. /ТАСС/. Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачууд голдуу амьдардаг Ракхайн мужид болсон цагдаа нар болон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын хооронд гарсан мөргөлдөөний үеэр наад зах нь 7 хүн амь үрэгдэж, 33 хүн шархаджээ.
 
France-Presse” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн мягмар гарагийн шөнө Засгийн газрын байрыг бүслэн авахыг оролдож байсан Буддын шашинтнууд руу цагдаа нар гал нээсэн байна. Анхааруулах буудлага хийсэн хэдий ч эсэргүүцэгчид тоогоогүй гэж хууль хамгаалах байгууллгааас мэдэгджээ. Эсэргүүцэгчид чулуу нүүлгэсний улмаас цагдаагийн 20 ажилтан, 13 жагсагч шархаджээ.  Эсэргүүцлийн ажиллагаанд хэдэн мянган хүн оролцсон байна.
 
 Э. Аянзаяа 


Холбоотой мэдээ