Авлигын улмаас Хятад улсад учруулсан 980 сая юанийн хохирлыг нөхөн төлүүлжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-01-15 22:41:39
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист намын 18 дугаар  Их хурлаас /2012 он/ хойш Хятад улсын дарга Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс авилга, хээл хахуультай тууштай тэмцэж байна.
Тэгвэл энэ ажлын хүрээнд өнгөрөгч онд Хятад улс авлигын хэргээр эрэн сурвалжилж байгаа иргэдээс 1300 иргэнийг эх орондоо буцаан авчирчээ. Ингэснээр төрд учруулсан 980 сая юаний хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
ХКН-ын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны мэдэгдсэнээр “Эдгээр иргэдийн 347 нь төрийн албан хаагч, ХКН-ын гишүүн бөгөөд 14 нь “интерпол”-оор эрэн сурвалжлагдаж байв. Түүнчлэн 800 гаруй сэжигтэн нь албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон иргэд аж. Оргон зугтсан иргэдийн 70 орчим хувь нь Австрали, Канад, Шинэ Зеланд, АНУ-д оршин сууж байсан ба ихэнх нь хилийн чанадад байнга оршин суух зөвшөөрөл авсан байжээ.
Ши Жиньпин 2012 онд Хятад улсын дарга болсон цагаасаа хойш авлигтай хатуу тэмцэж, улс орноо болон намаа “цэвэрлэх” ажлыг эрчимтэй хийж байгаа. Түүний энэхүү ажлыг ард иргэд талархалтайгаар хүлээн авч, сэтгэл хангалуун байгаа тухайгаа илэрхийлсээр байна.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ