Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд ажиллах ТББ-уудыг бүртгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБГ)-аас 2018 онд зохион байгуулах тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд ажиллах Төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодыг бүртгэж эхэлжээ.
Үнэлгээний хороо нь төрийн худалдан авалтын тендерийн баримт бичиг боловсруулах, тендер хүлээж авах, нээх, үнэлгээ хийх дүгнэлт гаргах, гэрээ байгуулахад арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү хороонд ажиллах хүсэлтэй ТББ болон мэргэжлийн холбоодыг ирэх сарын 5 хүртэл бүртгэх аж. Бүртгүүлэх хүсэлтэй ТББ, холбоод үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төлөөлөл оруулах тухай албан бичиг, төлөөллийн анкет, ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, танилцуулга зэргийг бүрдүүлэх юм. Мөн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3 гэрчилгээний хуулбар ирүүлэх шаардлагатай аж.

Ч.Ариунболд