Ерөнхий сайд У.Хүрэлсүх 59 дэх удаагийн "Харшийн сүлд модны наадам"-д оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр "Харшийн сүлд модны наадам"-д оролцож хүүхэд багачуудад бэлэг гардууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” 59 дэх жилдээ зохиогдож байна. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсан бөгөөд хүүхдүүдэд зориулан урлагийн тоглолт толилуулж, өвлийн өвгөн, цасан охины хамт бэлэг гардуулдаг уламжлалтай билээ.
Монголын хүүхдийн ордонд болж буй “Харшийн сүлд модны наадам”-д Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг толилуулж байна.

Н.Туяа