Архангай аймагт ахуйн түймрийн улмаас 1,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-23 21:06:08
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2017 гарсаар нийт 67 удаагийн ахуйн түймэр гарсны улмаас 2 хүн амиа алдаж, 1,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ тоон мэдээллийг 2016 онтой харьцуулахад Архангай аймагт гарч байгаа ахуйн түймэр 17,6 хувиар өссөн байгаа юм.

2016 онд аймгийн хэмжээд нийт 55 удаагийн ахуйн түймэр гарч 1 хүн амиа алдаж, 1 тэрбум орчим төгрөгийн хохирол учирч байжээ.

Ахуйн түймэр гарч байгаа гол шалтгаан нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангаагүй, цахилгааны ашиглалтын буруугаас үүдэлтэй гэдгийг онцгой байдлын газрын мэргэжилтэн галын хяналтын улсын байцаагч А.Тавхайдорж хэлж байна. Ахуйн түймрийн ихэнх нь буюу 7 нь аймгийн төв Эрдэнэбулган суманд гарчээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ