Австралид автомашинтай этгээд явган зорчигчдыг дайрч гэмтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-21 15:19:08
МЕЛЬБУРН. /Спутник/. Австралийн Мельбурн хотын төвд явган зорчигдыг дайрч гэмтээсэн автомашины жолоочийг баривчилжээ.

“Спутник” агентлагийн мэдээлснээр, өнөө өглөө Мельбурны төвд  19 явган зорчигчийг автомашинаар дайрч гэмтээсэн хэрэг гарсан байна.
 
Энэ хэргийг нүдээр харсан нэгэн гэрч ярихдаа “Гэнэт хүмүүс хашгирах чимээ гарахаар нь бид эргээд харахад нэг цагаан машин замд таарсан хүмүүсээ дайраад явж байсан” гэжээ. Дайруулсан хүмүүсийн дунд сургуулийн өмнөх насны нэг хүүхэд байгаа аж. Уг цагаан машин нь уулзвар дээр зогсохгүй, улаан гэрлээр шууд явж, хүмүүсийг дайрсан гэнэ.

Тус улсын холбогдох албаны хүмүүс энэ хэргийг шалгаж байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ