Физикийн олимпиадыг үүрэн холбооны компаниуд ивээн тэтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 16:23:38

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо болсон Монгол Улсын ардын, гавъяат багш Б.Банзрагчийн нэрэмжит физикийн IV олимпиадад багийн дүнгээр З.Золзаяа ахлагчтай Эрдэнэбулган сумын III сургуулийн баг тэргүүлэв. 

Н.Цээсүрэнпил, Т.Зоригтбаатар, Р.Ранжинлхам дасгал хийлгэсэн Эрдэнэбулган, Өндөр-Улаан сумын баг бүрэлдэхүүн удааллаа. Олимпиадын үеэр физикийн багш нарын дунд шинэчилсэн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүлэх талаар Эрдэнэбулган сумын III сургуулийн байгалийн ухааны багш нар сургалт зохион байгууллаа. Энэ жилийн олимпиад баг бүрт хүүхдийн тоог 5 дахин нэмэгдүүлснээрээ онцлог юм байна.

Дашрамд өгүүлэхэд, А.Оюунгэрэл захиралтай тус сургуулийн физикийн багш сурагчид сүүлийн гурван жил дараалан тэргүүн байрыг багаараа эзэлжээ. 1990 онд Монгол Улсын тэргүүний сургууль болсон. Энэ хамт олон 2011 ба 2014 онд аймгийнхаа салбарын хэмжээнд тэргүүний сургууль болж улмаар Монголын багш нарын холбооноос шалгаруулдаг боловсролын салбарт шинэчлэлийн манлайлагч хамт олон болжээ.

                                                                                                            Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ