Чин Ван М.Ханддоржийн нэрэмжит тэмцээнд ОУИМ Б.Гүндаваа түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-17 16:52:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин Ван Мижиддоржийн Ханддоржийн нэрэмжит 27 дахь нээлтэй тэмцээнд Их мастер Б.Гүндаваа түрүүлэв.

Өчигдөр буюу бямба гарагт /2017.12.16/ зохион байгуулсан тус тэмцээнд чансаагаараа тэргүүлэгч шилдэг 128 шатарчин, тус яамны ажилтан, дипломат албаны шатарчид ур ухаанаа уралдуу
лсан юм. Энэ удаагийн тэмцээнд ОУМ Г.Мөнхгал дэд байр, ФИДЕ мастер Б.Баярмандах гуравдугаар байр, ФИДЕ мастер Б.Гарьдмагнай дөрөвдүгээр байр, ФИДЕ мастер С.Ган-Од тавдугаар байрт тус тус шалгарлаа.

Шагнал гардуулах ёслолд Монголын шатрын холбоо /МШХ/-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Монголын дипломат академийн захирал, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Н.Түвшинтөгс, дэд ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нар оролцов. МШХ-ноос зохион байгуулсан оны сүүлийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Г.Даваахүү ажилласан бол улсын шүүгч Ч.Мөнхбат ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэжээ.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ