Т. Эрдоган Иерусалимыг “Палестины нийслэл” хэмээн хүлээн зөвшөөрөхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-13 18:52:30
АНКАРА. /РИА Новости/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Иерусалимыг “Палестины нийслэл”-ээр хүлээн зөвшөөрөхийг уриаллаа.

“Палестины хот эзлэн түрэмгийлэгдсэн гэдгийг ойлгоход олон зүйл хэрэггүй. Израилийн террорист цэргийнхэн хүүхдүүдийг барьж, шоронд хорьж байна. Израиль бол террорист орон. НҮБ-ын 196 гишүүн орон өөрийн зөв зүйтэй байр суурийг илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. АНУ хүчирхэг цөмийн гүрэн байж болно. Гэхдээ бүх дэлхий тэдний мэдэлд ороогүй” хэмээн Эрдоган хэлсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Иерусалим хот бол эзлэн түрэмгийлэлд өртсөн Палестины нийслэл” хэмээн хүлээн зөвшөөрөхийг уриалж, Д.Трампын шийдвэрийг буруушааж байсан улсуудад талархсанаа илэрхийлсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ