33 дугаар сургууль хоёр замтай 10 метрийн урт усан бассейнтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москвагийн нэрэмжит, Улсын тэргүүний лаборатори 33 дугаар дунд сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлт өчигдөр болов.
Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, БЗД-ийн Засаг дарга Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат болон албаны хүмүүс, тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Тус сургуулийн захирал Н.Энхбат “Усан бассейнтай төрийн өмчийн анхны дунд сургууль болж байгаадаа баяртай байна. Манай сургуулийн 3400 гаруй сурагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт ийм сайхан боломжийг олгосон Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа болон дүүргийн удирдлагууд, биднийг дэмжин ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Манай сурагчдад хөгжиж дэвших илүү боломж гарч ирсээр байгааг хэлэхэд таатай байна” гэлээ.
Хоёр бассейн, спорт заал, чийрэгжүүлэлтийн танхим бүхий 1830 кв.м ашигтай талбайтай тус цогцолборыг улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Бассейн хоёр замтай бөгөөд том нь 25 метр бол жижиг бассейн нь 10 метрийн урттай.
Дашрамд дуулгахад, бассейн ашиглалтад орсноор усан спортоор 7 хоногт дунджаар 800 орчим хүүхэд хичээллэх боломжтой болжээ.

Д.Өлзий