Залуу боксчдыг дэмжих хүсэлтэй байна

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-29 18:34:39
МОСКВА, 28 ноября. /ТАСС/. Дэлхийн үнэмлэхүй аварга асан америкийн боксчин Майк Тайсон залуу боксчдод туслаж хөгжүүлэх бодолтой байгаагаа Москва хотод болсон чуулга уулзалтын үеэр зарласан байна.

“Би хэд хэдэн залуу боксчинг ажиглаж байгаа. Тэд бүгд АНУ-д амьдардаг. Би өөрийн дасгалжуулагч шигээ байж чадахгүй ч гэсэн тэдэнд тустай ямар нэгэн зүйл хийх л болно” гэж тэрбээр тэмдэглэжээ.

Майк Тайсон бол жингийн ангиллаас үл хамаарсан түүхэн дэх хамгийн хүчирхэг боксчдын нэг билээ. Өнөөг хүртэл эвдэгдээгүй хэвээр байгаа олон дээд амжилтыг тэрбээр тогтоосон юм. Тухайлбал, Тайсон боксын дэлхийн хүнд жингийн хамгийн залуу аварга, мөн дэлхийн хүнд жингийн хамгийн залуу үнэмлэхүй аварга болж байсан аж.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ