Үг хэлэх эрх чөлөөг хязгаарлахын тулд хуулийг ашиглахгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-29 16:47:14
ВАШИНГТОН. /ТАСС/. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн /ОНМХ/ үйл ажиллагааг хязгаарлахын тулд “Гадаадын агент болох олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай" хуулийг ашиглахгүй байхыг АНУ ОХУ-ын эрх баригчдад уриалж байна гэж тус улсын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт мягмар гарагт мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“ОНМХ-ийн үйл ажиллагаа болон үг хэлэх эрх чөлөөг цаашид хязгаарлахын тулд уг хуулийг ашиглахгүй байхыг АНУ ОХУ-ын засгийн газарт уриалж байна. Орос улсын Засгийн газар Америкийн “Гадаадын агентуудыг бүртгэх тухай акт” дахь ил тод байдлыг хангах тухай шаардлагатай холбон шинэ хуулиа зөвтгөж байгаа нь “хуурамч бөгөөд зохисгүй” оролдлого юм” гэж Хезер Науэрт тэмдэглэжээ.
 Э. Аянзаяа

Холбоотой мэдээ