“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийхөн 21 аймагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-11-16 16:58:13

Монголын Залуучуудын Холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна.

Тус хөдөлгөөнийхөн орон нутгийн уулзалтаа Дархан-Уул аймгаас эхэлж, Эрдэнэт хотноо үргэлжлүүлсэн юм. Тэгвэл энэ удаад МЗХ-ны удирдлагын багийнхан энэ сарын 16-аас ирэх сарын 01-нийг хүртэл 21 аймаг бүрт очиж ажиллахаар болжээ. Ингэснээр үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний мэдээллийг орон нутгийн иргэд, залуучуудад хүргэх аж. Ингэхдээ Хар/Цагаан жагсаалт гаргах журам танилцуулж, жагсаалтын судалгааны санал асуулга авч, иргэдийн  санал бодлыг сонсох, уулзалт лекц зохион байгуулах юм байна.  

Ж.Болор

Холбоотой мэдээ