АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчид хоёр дахь удаагаа мэтгэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан залуучуудын холбооны /АЗХ/ ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөгчид энэ сарын 16-нд хоёр дахь удаагаа мэтгэлцэх болжээ. Улмаар энэ сарын 21-ний өдрийн 15.00 цагт ерөнхийлөгчийн сунгааны саналыг тоолж, нэгдсэн дүнг гаргах аж.
АН-ын шинэчлэлийн хүрээнд АЗХ-ны ерөнхийлөгчийн болон тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг өнгөрсөн сарын 30-нд эхлүүлсэн. Уг сунгаа ямар түвшинд өрнөж буй талаар АЗХ-ны дэд ерөнхийлөгч П.Алтан-Од, АЗХ-ны УЗ-ийн гишүүн, Дотоод үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Э.Аззаяа, АН-ын намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Баттүвшин нар мэдээлэл хийв.
АЗХ-ны ерөнхийлөгчийг сонгох сунгааг зүүн аймгуудаас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 19 аймагт зохион байгуулсан байна. Ингэхдээ тухайн аймаг, дүүрэг тус бүрийн АЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг зэрэг явуулж байгаа аж. Сонгуулийн саналын хайрцгийг тухайн бүс нутгаас битүүмжлэн авчирч, АЗХ-ны байранд тусгай хамгаалалтад авсан байна. Харин битүүмжлэлийн аюулгүй байдлыг хангах тухайд нэр дэвшигчид тусгай аппликэйшн ашиглан саналын хайрцаг битүүмжилсэн өрөөг гар утаснаасаа 24 цаг хянах боломжтойг хэлж байв.
Ерөнхийлөгчийн сунгаанд С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар нэр дэвшин оролцож буй бөгөөд өнгөрсөн хугацаанд бодлогын мэтгэлцээн хийсэн нь нийгэм, олон нийтэд хүрч, өндөр үнэлгээ авсан гэв. Энэхүү мэтгэлцээнийг нийт 500 гаруй мянган хүн үзэж, байр сууриа илэрхийлсэн байна. Журмын дагуу хоёр дахь мэтгэлцээнийг энэ сарын 16-ны 20.45 минутаас орон даяар шууд дамжуулахаар төлөвлөж, холбогдох мэдээллийг АЗХ-ны цахим хуудсанд байршуулах юм байна. Одоогийн байдлаар Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Ховд, Баян-Өлзгий, Увс аймгууд Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт зохион байгуулах бөгөөд энэ сарын 21-ний өдрийн 15.00 цагт саналыг тоолж, нэгдсэн дүнг гаргах аж.
АЗХ-ны дэд ерөнхийлөгч П.Алтан-Од "Бид өөрсдийнхөө оюун ухаанд итгэх цаг болсон. Гадны туршлагыг эрж хайхаас илүү Монгол залуус бодлогын түвшинд хэрхэн мэтгэлцдэг вэ гэдгийг харах ёстой. Бодлогын мэтгэлцээн онцлог давуу талтай, асуултуудтай байдаг. Эрүүл мэнд, боловсролын асуудалд таны бодлогын байр суурь ямар байна вэ, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж, улс орноо хөгжүүлэх вэ гэдгийг бодлогын түвшинд гарган тавьж, тухайн хүнийг олон нийтэд таниулдаг" гэв.

Н.Туяа