УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хуваарь батлагдан гарлаа.
Чуулганаар хэлэлцэх гол асуудалд яалтгүй 2018 оны төсвийн төсөл орж байна. Учир нь энэ сарын 15 гэхэд парламент ирэх оны төсвийг дөрвөн шатны хэлэлцүүлгээр шүүн тунгааж баталсан байх ёстой. Иймээс байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар голчлон эл асуудлыг хэлэлцэх нь.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс өчигдөр 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан. Улс орны санхүү, нийгмийн асуудлыг жигд урагшлуулах хүрээнд энэхүү асуудлыг цаг алдахгүй хэлэлцэх үүрэг мөн УИХ-д ноогдож байна. Иймээс Ерөнхийлөгчийн хоригийг ирэх өдрүүдэд хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэрлэжээ.
Түүнчлэн ирэх даваа гарагт хуралдах МАН, АН-ын бүлэг ч эдгээр асуудлыг тогтож ярилцах нь тодорхой болоод байна.

Б.Туул