УИХ-ын чуулган хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-13 16:39:39

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,  2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслийг батална. Учир нь хуулиараа энэ сарын 15-ны дотор ирэх оны төсвөө баталдаг. Мөн төсөвтэй холбоотой хуулийг онцгой дэгээр буюу 4 удаагийн хэлэлцүүлгээр баталдаг юм. Тиймээс чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн гурав ба дөрөв дэх хэлэлцүүлгийг дараалан хийж батлах юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ