Бүтцийн өөрчлөлтөөр төрийн алба хаагчийг ажлаас халдгийг болино
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт, “Төрийн албанд танил талаараа ажилд ордог. Тэдгээр хүмүүст удирдлагуудын зүгээс ажлын шаардлага тавихаар "Би ийм тийм сайдын хүн" гэсэн юм ярьдаг хүн байна. Төрд байгаа иймэрхүү алдаа завхарлыг засах хэрэгтэй" гэхэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, "Шат шатны удирдлагад тавих шаардлагыг хуулинд тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, албан тушаалд очих бол шатлан дэвших зарчмыг баримтална. Хэн нэгэн дарга ажлаа өглөө гэхэд дараагийн хүн тухайн ажилд ордог болно" гэсэн тайлбарыг хийсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд, "Төрийн алба үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц байдалд хүрлээ гэсэн дүгнэлтийг Төрийн албанаас гаргасан байдаг. Төрийн алба суларч байгаа тул энэхүү хуулийг өөрчлөх шаардлага үүссэн" гэсэн нэмэлт тайлбарыг хэлж байв.
УИХ-ын гишүүн Н.Учралт, “Төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд ихэссэн. Ер нь F үнэлгээ авсан төрийн албан хаагчийг шууд ажлаас халдаг байх хэрэгтэй" гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Төрийн алба хэт их улстөрөөс хамааралтай байгаа. Энэхүү хамаарлыг арилгахад чиглэсэн ямар заалтууд орсон бэ. Төрийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох нас яг хэд байх вэ гэдэг дээр нарийвчлан тогтоох хэрэгтэй" гэхэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Албан тушаал бүрт тавигдах шалгуурыг өндөрсгөж байгаа. Бүтцийн өөрчлөлтөөр ажилтныг ажлаас халдгийг болино. Тухайлбал, түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо гаднаас орны хүнийг томилохгүй. Мөн сул орон тоо гарсан бол 7 хоногийн дотор мэдээлж, Төрийн албаны зөвлөл дараагийн хүнийг шалгаруулдаг байх юм" гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “ДНБ-д эзэлж байгаа төрийн зардлыг авч үзвэл, манай улс 40 хувиас дээш байгаа нь манай төр ямар үрэлгэн болсныг илтгэж байна. Түүнчлэн дөрвөн хүний нэг нь мэргэшсэн бус гэсэн дүгнэлтийг зохих байгууллагаас гаргасан. Иймд төрийн албанд хамгийн чадварлаг хүмүүсийг ажилд авдаг болох ёстой шүү. Өнөөдөр Монголын төрд чадварлаг хүмүүс ажилд орж чадахгүй байгааг анхаараарай" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Төрийн албыг тогтвортой байлгах нь юу юунаас илүү чухал. Гэхдээ төрийн албан хаагчийн нийгмийн хангамжийн асуудал дээр тодорхой жишиг ойлголтыг бий болгох хэрэгтэй. Тухайлбал, манай хүүхэд төрийн албан хаагч болвол ийм хэмжээний тэтгэмж, буцалтгүй тусламж авах нь гэдэг дээр тогтсон тодорхойлолт бий болгох нь зүйтэй" гэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, “Төрийн алба ард түмэндээ үйлчилдэг байх ёстой. Ер нь төрийн албан дахь авлига, хүнд суртал, харилцааны соёлгүй байдлыг иргэд маш ихээр шүүмжилж байгаа. Иймээс манай яам АТГ-тай хамтарч ажиллахаар өнөөдөр албан бичиг хүргүүлж байна. Энэ тал дээр хаа хаанаа анхаарах хэрэгтэй" гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд ийн асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. Хэлэлцүүлгийн явцад ирц бүрдэхгүй байдалд хүрсэн тул чуулганыг түр завсарлуулав. Чуулганы хуралдаан 15 цагаас эхэлнэ.

Б.Туул