Иргэдэд 20 орчим мэргэжлийн байгууллага мод, бут худалдаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-11 14:48:45
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт бүх нийтээр мод тарих өдрийг энэ сарын 6-14-ний хооронд зохион байгуулж байна. Дархадын сумуудад эрт хүйтэрдэг учраас 10 сарын 6 -аас эхлэн мод тарьж эхэлжээ.
Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд ирэх бямба гарагт Хотгойдын баатар Чингүнжавын талбайд ойн мэргэжлийн 16 байгууллага 4 сум мод үржүүлгийн газар хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж иргэдэд 10 гаруй нэр төрлийн мод бутыг худалдаална. Энэ жил Байгаль орчин аялал жуулчлалын яамны 30 жилийн ой тохиож байгаа учраас албан байгууллага бүр 30 мод тариалах уриалгыг аймгийн Байгаль орчин,  аялал жуулчлалын газраас бүх сумдад хүргүүлжээ.
Мөн Мөрөн сум ногоон хот болох зорилтын хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүдийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож эрүүл хотын төлөө иргэн бүр хувь нэмрээ оруулахыг уриалжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ