Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Беларусь Улсад айлчлахыг урив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Беларусь Улсын Ерөнхий сайд Андрей Кобяков Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон У.Хүрэлсүхэд баяр хүргэж, захидал ирүүлжээ.
Уг захидалд “Манай хоёр орны харилцаа харилцан ойлголцол, хүндэтгэл ба түншлэлийн суурь дээр тууштай хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Бид хамтран хүчээр худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник ба хүмүүнлэгийн салбар зэрэг Беларусь, Монголын олон талт хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд түлхэц өгч чадна гэдэгт гэж итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан Таныг тохиромжтой үед Беларусь Улсад айлчлахыг урьж байна” гэжээ.