Улсын Филармони В.А.Моцартын шилдэг бүтээлийг тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлсын Филармонийн симфони найрал хөгжим суут хөгжмийн зохиолч В.А.Моцартыг онцлон түүний шилдэг бүтээлүүдийг сорчлон хүргэх гэж байна.
Тоглолтын удирдаачаар СТА Д.Нямдаш, тоглолтын хөтлөгч тайлбарлагчаар төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэргүүн, лектор, хөгжим судлаач М.Цогбадрах, СТА С. Мөнхзаяа, З.Отгон нар гоцлон хөгжимдөх юм.
Тоглолтын хөтөлбөрт “Шөнийн серенада”, Валторн, симфони найрал хөгжмийн концерт, Хийлийн V концерт I анги, Симфони №41 зэрэг бүтээлүүд нь багтжээ.
Тоглолт энэ сарын 27-ны үдэш Улсын Филармонийн тайзнаа болно.
Ж.Болор