Ургац хураалт 70 хувьтай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 11:54:01
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар үр тариаг 22 мянга 331 га-гаас найман мянга 548 га буюу нийт ургацын 64,7 хувийг нь хураан аваад байна. Ургац хураалт 70 хувьтай явагдаж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Энэ жилийн хавар, зун гантай байснаас нийт ургацынхаа 60 орчим хувийг алдахад хүрсэн. Наймдугаар сард орсон борооны улмаас зарим ургац сэргэж болц нь удааширсан учраас ургац хураалт хойшилсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Хүнсний ногоо 284 га-гаас 2131 тн, тэжээлийн ургамал 4510 га-гаас 2383 тн ургац хураан аваад байна. Бусад сумдаас Жаргалант сумын ургац хураалтын ажил удаашралтай байна. Иймд аймгийн залуустаа хандан ургац хураалтын ажилд идэвхтэй оролцохыг аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэн Ц.Алимантуяа уриалав.
 
Т.Төмөр
Холбоотой мэдээ