УИХ-ын намрын чуулган ирэх даваа гарагт нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-09-29 16:28:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын чуулган ирэх даваа гарагт нээлтээ хийнэ.

Нээлтийн үйл ажиллагаа 10 цагаас эхлэх бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж үг хэлэх юм. Энэхүү УИХ нь 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж буй.

Парламентын бүрэлдэхүүнд Монгол Ардын Нам 65, Ардчилсан Нам 9, Монгол Ардын Хувьсгалт Нам, бие даагч тус бүр нэг төлөөлөлтэй байна. УИХ-д сонгогдсон нийт гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх 6 удаагийн парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн өмнөх парламентын адил 8 байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Чуулганы нээлтийн дараа дэгийн дагуу намуудын бүлэг хуралдах аж.
Б.Туул




Холбоотой мэдээ