2018 оны төсвийг 15 цагт өргөн мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас өнөөдөр 15 цагт 2018 оны төсвийг УИХ-д өргөн барина.
Жил бүрийн аравдугаар сарын 1-ээс өмнө ирэх оны улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлдэг хуулийн заалттай.
Энэ жил аравдугаар сарын нэгэн амралтын өдөр таарсан тул Засгийн газар хуулийн хугацаанд багтаж, өнөөдөр төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ.
Б.Туул