Шинэ Засгийн газар "давхар дээл"-тэй сайд нараас татгалзахыг сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр зарим гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү шинэ бүрэлдэх Засгийн газар "давхар дээл"-тэй сайд нараас татгалзах, дэд сайдын орон тоог байхгүй болгох, хуучин сайдаар ажиллаж байсан хүмүүсийг дахин томилохгүй байх зэрэг санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Засгийн газрын хамгийн их анхаарлаа хандуулах ажил нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хууль шүүхийн байгууллагын хараат бас байдлыг тогтоох, төрийн ажлын арга барилыг шинэчлэх, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.
ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат "У.Хүрэлсүх та АН-тай нийлж, өөрийн намын Засгийн газраа огцруулж, намын бүлгээ хоёр хувааж, намын зовлонгоо төрийн зовлон болгож байж Ерөнхий сайдаар томилогдох гэж байна. Дахиж ийм зүйл битгий хийгээрэй. Хоёрдугаарт, тагнасан, чагнасан гэх асуудлыг эцэслэн шийдэж, хэн нь худлаа хэлээд байгааг тогтоох хэрэгтэй. Хэрэв гадны хүн үүнийг хийсэн бол олох ёстой. Гуравдугаарт, хүүхдийн мөнгийг 100 хувь олгоорой. Манай Засгийн газар төсвийн орлогыг давуулан биелүүлсэн. Дахиж төсвөө битгий алдагдалд оруулаарай. Хүссэн бүр нь Ерөнхий сайдын ажлыг хийж чадахгүй. Биеийн биш тархины хүсээр асуудлыг шийддэг Ерөнхий сайд байгаарай" гэсэн захиас хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өмнөх Засгийн газар "хулгайч" сайд нараасаа болж огцорсон, хууль бус үйлдлээсээ болж унасан" гэж байр сууриа илэрхийлсэнд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат "Таны хэлсэн үгнээс харахад итгэл алдрахаар зүйл ярьж байна. Та манай танхимын сайд нарыг хулгайч гэж хэллээ. Шүүхээр хулгайч гэж тогтоосон бол хулгайч гэж хэлэх байх. Та бол зарчимтай хүн. Гэхдээ нэг зам дээрээ алхаж, тууштай байх ёстой. Өөр зам руу орох гэж байгаад онхолдох тохиолдол бий гэж хэлмээр байна. Манай Засгийн газрын хэн нэгэн алдаа гаргасан бол би хариуцлага хүлээнэ. Надад хариуцлага тооцоод танхимыг маань үлдээгээч гэж би чуулганы хуралдаанд хэлж байсан. Шинээр томилогдож байгаа Ерөнхий сайдад амжилт хүсье. Бид ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажилласан" гэсэн хариу хэлэв.
Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалгахад хуралдаанд оролцсон 17 гишүүн бүгд буюу 100 хувь дэмжсэнээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх боллоо.
УИХ-ын Намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт нээлтээ хийж, уг асуудлыг хэлэлцэх юм.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ