МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар дэмжихийг 100 хувь дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-09-29 13:25:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж 100 хувь дэмжлээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа болон бусад гишүүд мэдээлэл хийв. Тус хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлаас гадна Төсвийн тухай хуулийг хэлэлцсэн байна. Ингээд Төсвийн тухай хуулийг заасан хугацаанд өргөн мэдүүлэхээр тогтжээ. Энэ үеэр сэтгүүлчид зарим асуудлыг тодруулсан юм. 

-Цаашид Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ шийдвэрлэхдээ ямар зарчим барих вэ?

-Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсэх Бага хурал дээр хэлсэн үгэндээ “Бүтцийн өөрчлөлт хийхгүй. Төрийн албан хаагчдаар оролдохгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж ажиллана” гэсэн. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, тухайн салбарыг маш сайн мэддэг хүнийг томилох үндсэн зарчим баримталж байгаа. 

-Шинээр сонгогдох Ерөнхий сайд ОУВС-гийн хөтөлбөр, бондын асуудал дээр хэрхэн ажиллах вэ?

-Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Намын Бага хурал дээр ОУВС-гийн хөтөлбөр, бондын асуудлыг тодорхой ярьсан. Энэ талаар Ерөнхий сайдад нэр дэвшигч УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тодорхой байр сууриа хэлэх байх хэмээн хариулав.

УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 2-нд нээлтээ хийж, ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг батламжилна. Үүний дараа Засгийн газрын гишүүдийг нэн даруй томилно гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгджээ.
 
 
Б.Туул
Холбоотой мэдээ