Хил залгаа аймгуудад 37 өрхийн 25,3 мянган толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-08 20:05:52

Хөвсгөл аймгийн хэмжээнд 16759 малчин өрхөд 4,5 сая толгой мал өвөлжих бөгөөд отроор Түнэл, Жаргалант, Улаан-Уул сумаас хил залгаа Архангай, Булган аймгийн сумдад 37 өрхийн 25,3 мянган толгой мал өвөлжинө.

Харин өөрийн аймгийн бусад сумын нутагт 13 сумын 928 өрхийн 332,4 мянган толгой мал ,тусгай хэрэглээний отрын бүс нутагт 1 сумын 5 өрхийн 0,5 мянган толгой мал хилийн зурвас бүс нутагт 4 сумын 211 өрхийн 50,2  мянган толгой мал өвөлжихөөр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ