Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг түүхэн ойгоо тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сум дахь Улсын тэргүүний Нэгдүгээр цэцэрлэг энэ сард БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сений нэрэмжит болсоны 25, үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Тус цэцэрлэг 1947 онд байгуулагдсан бөгөөд 1992 онд Монгол, Солонгосын нийгэмлэгийн шугамаар БНАСАУ-тай найрамдлын холбоо тогтоож, Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг болж байсан түүхтэй.
Энэ хүрээнд жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдөр буюу Ким Ир Сений төрсөн өдрөөр Найрамдлын баярын арга хэмжээг тэмдэглэж, БНАСАУ-аас зочид төлөөлөгчид ирж оролцдог уламжлал тогтжээ. Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа БНАСАУ-ын ард иргэдээс Нэгдүгээр цэцэрлэгийн түүхэн ойг угтаж таван сая төгрөгийн урсгал засварыг энэ зун хийж өгсөн байна. Мөн орон нутгийн төсвөөс 30 сая төгрөгөөр их засвар, тохижилтын ажлыг хийжээ.
Ойгоо угтаж хүүхдийн сайн сайхан, хөгжлийн төлөө олон үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд энэ сарын 21-нд тэмдэглэх баярт БНАСАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Конг Кюу тэргүүтэй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч Т.Азбилэг хэллээ.
Тус цэцэрлэгийн хамт олон БНАСАУ-тай найрамдлын холбоотой гэдгийг үйл ажиллагаа бүртээ тусгаж, хүүхдүүддээ Солонгос үндэсний зан заншил, соёл урлагийг таниулан сурталчилдаг. Үүнд шаардлагатай ном, сурах бичиг, хөгжим, тоглоом зэргийг тус ЭСЯ-наас тусламж болгон илгээдэг аж.
Дашрамд дурдахад Улсын тэргүүний Нэгдүгээр цэцэрлэг 24 багш, ажилтантай, таван бүлгийн 220 хүүхдийг сурган хүмүүжүүлж байна.

Б.Батчимэг