Монголоос адуу, сарлаг, ямааны хөлдөөсөн үр худалдан авах хүсэлт тавьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи нар өнөөдөр хоёр орны хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Бутаны Вант Улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших 39 мянган ам дөрвөлжин километр газар нутагтай, 800 мянган хүн амтай, далайд гарцгүй, өмнөд Азийн орон юм. Тус улс нь Эзэн хаантай, хоёр танхимт парламентын тогтолцоотой бөгөөд манай оронтой 2012 онд дипломат харилцаа тогтоосон гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Бутаны Вант Улс манай оронтой хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Монголоос адуу, сарлаг, ямааны хөлдөөсөн үр, Монгол банхар их хэмжээгээр худалдан авч, малчиддаа тараах хүсэлт тавьсан. Мөн манай АШУҮИС, ХААИС-д мэргэжилтэн бэлтгэх болон Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” цэргийн сургуульд зэвсэгт хүчнээ оролцуулах хүсэлтэй байгаа юм. Мөн Бутаны парламент Улаанбаатар хотод үүсэн байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийг дэмжиж байгаа.
Бутан бол үндэсний өв соёлоо хадгалж, даяаршлын давалгаатай хөл нийлүүлэн алхаж байгаа орон юм. Тиймээс энэ улсаас суралцах олон зүйл бий” хэмээв.
Бутаны Гадаад хэргийн сайдын айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Хөдөө аж ахуй болон Ойн яамны Төрийн нарийн бичгийн дарга багтсан байна. Айлчлалын хүрээнд Монголын талын холбогдох яамдын төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж, нөхцлийн талаар санал солилцох болно хэмээн Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи мэдээллийн үеэр дурьдлаа.
Тэрбээр, “Монголын Улсыг “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийг манлайлан ажиллаж байгааг дэмжиж буйгаа илэрхийлмээр байна. Монгол, Бутан Улсад ижил төстэй олон зүйл бий. Тухайлбал, бурханы шашин, далдайд гарцгүй хөгжиж буй орон зэргийг нэрлэж болох юм. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш төдийлөн идэвхтэй хамтарч ажиллаж чадахгүй байсан ч Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын 2016 онд Бутаны Вант Улсад албан ёсны айлчлал Шинэ Делид суугаа Монголын Элчин сайдын идэвхтэй ажиллагааны хүрээнд аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаа.
Монгол Улсын Засгийн газар болон ГХЯ биднийг найрсгаар хүлээн авч, олон төрлийн музей үзүүлэх болон түүхийн дурсгалт газруудаар аялах, Монгол гэрт байрлах зэрэг сонирхолтой хөтөлбөр боловсруулсанд туйлын баяртай байна” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал