О.Баасанхүү гишүүн Дорнод аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 16:01:48

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Дорнод аймагт ажиллаж байна.

Тэрээр Халхголыг чөлөөт бүс болгох 75-р тогтоолыг эсэргүүцэж гарын үзсэг зурсан явдлын талаар ирсэн байна. Одоогоор байнгын хороонд 1600 гаруй хүний гарын үсэг бүхий эсэргүүцлийн бичиг очоод байгаа билээ. Эрхэм гишүүн эдгээр гарын үсгүүдийн үнэн бодитой эсэхийг шалгах, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор өнөөдөр нутгийн иргэдтэй уулзалт хийх юм. Уулзалт 18 цагт Политехникийн коллежийн зааланд болно. 

Б.Туяа

Холбоотой мэдээ