НОБГ-т гал унтраах тусгай зориулалтын автомашин хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-28 13:37:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас  гал унтраах болон аврах ажиллагааны тусгай зориулалтын Volkswagen загварын автомашиныг НОБГ-т хүлээлгэн өглөө.
 
Тус автомашиныг Австри улсад үйлдвэрлэсэн бөгөөд усны зарцуулалтыг эрс багасгасан CAFS системээр тоноглогдсон байна. Мөн гал унтраах үйл ажиллагаанд хэрэглэх 57 нэр төрлийн 100 гаруй тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоногложээ. Ингэснээр НОБГ-ийн гал унтраах, аврах үйл ажиллагааг шуурхай явуулахад томоохон түлхэц үзүүлж буй юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ